Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр гэр бүлийн өдөр тохиож байна

Өнөөдөр буюу энэ сарын 15-ны өдөр “Олон улсын гэр бүлийн өдөр” тохиож байна. Манай улсын хувьд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран 09:00 цагаас гэр бүлийн өдрийг Соёлын төв өргөөнд тэмдэглэж буй. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд ХАХНХ-ын сайд С.Э

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр гэр бүлийн өдөр тохиож байна
Өнөөдөр гэр бүлийн өдөр тохиож байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу энэ сарын 15-ны өдөр “Олон улсын гэр бүлийн өдөр” тохиож байна. Манай улсын хувьд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран 09:00 цагаас гэр бүлийн өдрийг Соёлын төв өргөөнд тэмдэглэж буй. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцож үг хэлнэ. Арга хэмжээний үеэр гэр бүлийн талаар төрөөс баримталж байгаа бодлого, гэр бүлийн жилийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг өгнө.

Гэр бүл нийгмийн хамгийн бага нэгж хэдий ч асар их үүрэг хариуцлага үүрч улс эх орны үндэс суурь нь болж өгдөг онцлогтой. Тийм учраас энэхүү хэлхээг бат бөх байлгах үүднээс НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн таван cap болгоны энэ өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Энэ өдөр дэлхийн эрдэмтэн мэргэд гэр бүлд тулгамдаж буй асуудлаар илтгэл тавьж хэтийн зорилгоо тодорхойлдог юм байна.

Түлхүүр үг:гэр бүл
Хуваалцах