Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Жендэрийн мэдрэмжтэй эрхзүйн шинэчлэлийн манлайлагчид” хүндэтгэлийн үйл ажиллагаа болно

Өнөөдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 05-ны Мягмар гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Жендэрийн мэдрэмжтэй эрхзүйн шинэчлэлийн манлайлагчид” хүндэтгэлийн үйл ажиллагаа болно
ӨНӨӨДӨР: “Жендэрийн мэдрэмжтэй эрхзүйн шинэчлэлийн манлайлагчид” хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 05-ны Мягмар гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Монголбанк

09:00 цагт: Харилцагч нарт зөвлөх банкны мэргэжилтний батламж гардуулна. Арга хэмжээнд Монголбанк болон Монголын Банкны холбооныудирдлага, ХБНГУ-ын ЭСЯ-ны төлөөлөл, Германы Шпаркассэ банкны суурин төлөөлөгч нар оролцоно. Утас: 99146424.


Улсын их дэлгүүр

09:30 цагт: Улсын их дэлгүүрийн 7 давхарт Олон улсын сайн дурынхны өдрийг тохиолдуулан “Сайн дурынхны хүч” форум зохион байгуулагдана. Утас: 80609070


Эрүүл мэндийн яам

12:00 цагт: Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсад элэгний хорт хавдрын эмчилгээг нэвтрүүлэх чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Швейцарийн “Рош” компанитай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна. Энэ үеэр ЭМЯ, ХСҮТ-өөс хорт хавдрын өвчлөлтэй холбоотой мэдээллийг өгнө. Утас: 91915340, 96121060, 89119482.


“Блью Скай” зочид буудал

15:00 цагт: Монгол, Киргизийн аялал жуулчлалын компаниудын "Рөүд шоу" үйл ажиллагаа болно. Уулзалтад Киргиз улсын Аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн дэд ерөнхийлөгч, Аялал жуулчлалын газрын дарга болон Монгол Улсад суугаа Элчин сайд оролцоно. Утас: 94044104, 88038882.


Новотел Зочид буудал

15:30 цагт:“Жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэчлэлийн манлайлагчид” хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. Утас: 91399149.

Хуваалцах