ӨНӨӨДӨР: “Хааны эрэлд-2019” олон улсын цэргийн сургуулийн хаалт болно
- Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
“Блю Скай” зочид буудал
09:00 цагт: “Улаанбаатар” эдийн засаг форум болно.
Үндсэн хуулийн цэц
09:30 цагт:Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.
Туушин зочид буудал
09:30 цагт: “Мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж буй хууль тогтоомжийн дүн шинжилгээний тайлан” болон судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулах зөвлөлдөх уулзалт болно. Утас: 88054340
Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв
11:00 цагт: “Хааны эрэлд-2019” олон улсын цэргийн сургуулийн хаалтын ажиллагаа болно. Утас: 88810818
Маршалын гүүр
11:00 цагт: Ирэх амралтын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагаас иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл өгнө. Утас: 88249813, 86150069
Үндэсний мэдээллийн тѳв
11:30 цагт: МАХН-ын дарга Н.Энхбаяр Үндсэн хуулийн ѳѳрчлѳлтийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
Цагдаагийн ерөнхий газар
12:00 цагт: Хэрэг бүртгэх албанаас НМХГ-тай хамтран зохион байгуулсан "Аюулгүй ажлын байр" арга хэмжээний хүрээнд барилгын компаниудын үйл ажиллагааг шалгаж, зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр зохион байгуулсан ажлын дүнг танилцуулна.
“Нарантуул” ОУХТ
12:00 цагт: “Барааны тэмдгийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт хэлэлцүүлэг болно.
Монголын Хүүхдийн ордон
13:00 цагт: "Алсын хараа-25 "Z” үеийнхэн" хүүхдийн уулзалт болно. Утас: 91913948, 99035384
ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар
14:00 цагт: Олон улсын валютын сан (ОУВС)-гийн Жэф Готтлийбээр ахлуулсан ажлын хэсэг ОУВС-гийн Дүрмийн IV заалтын дагуу хийсэн зөвлөлдөх уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 320173
Corporate Convention Center
16:00 цагт: "Платформд суурилсан бизнес модель" сэдэвт арга хэмжээ болно. Утас: 99071704, 88108222


















