Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр Л.Энхрийлэн, Б.Ганхайч, О.Шинэбаяр барилдана

Унгар улсын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ тэмцээнд 93 орны жүдоч өрсөлдөж байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Л.Энхрийлэн, Б.Ганхайч, О.Шинэбаяр барилдана
Өнөөдөр Л.Энхрийлэн, Б.Ганхайч, О.Шинэбаяр барилдана. Зураг: МҮОНРТ

Унгар улсын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ тэмцээнд 93 орны жүдоч өрсөлдөж байгаа. Манай улсаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, Ази тивийн аварга Б.Ганхайч болон эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Шинэбаяр барилдана. Өнөөдрийн барилдаан 17.00 цагаас эхэлнэ.

Монголын баг эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Х.Ёолкын авсан нэг хүрэл медальтайгаар жагсаалтын 13-р байрт бичигдэж байна. Будапешт 2025” ДАШТ-ийг Японы баг гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар тэргүүлж эхэлсэн бол Франц, Гүрж, Италийн багууд нэг алтан медальтайгаар удаалж байна.

Хуваалцах