Өнөөдөр манай хоёр тамирчин Олимпын наадамд өрсөлдөнө
Эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтэд Олимпын эрх олгох тэмцээнээс 2 алт, 1 мөнгөн медаль хүртсэн ОУХМ Б.Энхтамир Улаанбаатарын цагаар 17:17 минутад уралдана.
Мэдээллийн алба

Эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтэд Олимпын эрх олгох тэмцээнээс 2 алт, 1 мөнгөн медаль хүртсэн ОУХМ Б.Энхтамир Улаанбаатарын цагаар 17:17 минутад уралдана. Тэрбээр 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 51.39 хугацаагаар Үндэсний рекорд эзэмшиж байгаа юм.
Харин өмнөх тоглолтод өрсөлдөгчөө 5:0 харьцаатай ялсан ОУХМ М.Энхжаргал Румын улсын боксчин Ленута Лекрамиоаратай тулалдана. Ленута Лекрамиоара нь 2022 оны Боксын ДАШТ-ний мөнгөн медальт, 30 настай 2024 оны ЕАШТ-ний мөнгөн медальт тамирчин.
Тус тулаан Улаанбаатарын цагаар 23:20 минутад эхэлнэ.


















