Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр манай улсын шигшээ баг Тайландын багтай тоглоно

Тайландын багийн хувьд Азийн хүчирхэг эмэгтэй шигшээ багуудын нэг бөгөөд тэд эхний тоглолтдоо Сингапурыг 6:0 харьцаатай хожсон билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр манай улсын шигшээ баг Тайландын багтай тоглоно
Өнөөдөр манай улсын шигшээ баг Тайландын багтай тоглоно. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Тайланд Улсад 2024 оны олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн урьдчилсан эхний шатны тэмцээнд оролцож байна. Манай шигшээ баг “D” хэсэгт Тайланд, Сингапур багуудтай учраа таарсан. Эхний тоглолтоо Тайланд улсын Чонбури хотноо Сингапур улсын шигшээ багийн эсрэг хийж 2:2 тэнцсэн билээ.

Өнөөдөр манай улсын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Улаанбаатар хотын цагаар 18:00 цагаас талбайн эзэн Тайланд улсын шигшээ багтай хийх юм.

Тайландын багийн хувьд Азийн хүчирхэг эмэгтэй шигшээ багуудын нэг бөгөөд тэд эхний тоглолтдоо Сингапурыг 6:0 харьцаатай хожсон билээ.

Хуваалцах