Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Манзушир" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын төслийн нээлт болно

- Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "Манзушир" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын төслийн нээлт болно
ӨНӨӨДӨР: "Манзушир" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын төслийн нээлт болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

“Novotel” зочид буудал

09:00 цагт: Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран "Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын XIII зөвлөгөөнийг зохион байгуулна. Утас: 99179899

"Game arena" цахим тоглоомын төв

09:00 цагт: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ. Утас: 98066116

Монголын архитектурчдын холбоо

10:00 цагт: Манзуширын хийдийн туурин дээр баригдах "Манзушир" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын төслийн нээлт болно. Утас: 99115300

Туушин зочид буудал

11:00 цагт: ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал арга хэмжээний хэвлэлийн хурал болно. Утас: 99085897

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

13:00 цагт: "Ѳнөөдрийн Монгол" олон улсын фото сэтгүүлчдийн хөтөлбөрийн тайлант үзэсгэлэнгийн нээлт болно.

Хуваалцах