ӨНӨӨДӨР: “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн болно
- Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 4-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 4-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
“Novatel” зочид буудал
09:00 цагт: "Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ" сэдэвт хэлэлцүүлэг болно.
Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв
10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдах “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн болно. Утас: 88810818, 92090028
11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид “Цэргийн гавьяаны Улаан тугын одон” гардуулах ёслолын ажиллагаа болно.
Гадаад харилцааны яам
10:00 цагт: Монгол, Канадын дугуй ширээний уулзалтын VIII хуралдаан болно.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон” салбар
10:00 цагт: Нийслэлийн Архивын газраас “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна. Мөн архивын лавлагаа, мэдээллийг үнэ төлбөргүй олгоно.
“blue sky”
10:00 цагт: Монгол-Казахстан бизнес уулзалт болно. Утас: 88091112
Морингийн даваа
10:30 цагт: 1.2 километр авто замын нээлт болно.
Хэвлэлийн хүрээлэн
11:00 цагт: Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ж.Наранбаяр мэдээлэл хийнэ.
Хан-Уул дүүрэг
11:20 цагт: Хан-Уул дүүргийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх 2.8 километр авто замын нээлт болно. Утас: 99108750, 91148247
Icinema
19:00 цагт: Монголын кино институтийн долоо дахь жилдээ зохиогдож буй “Алтан хальс” олон улсын кино наадмын нээлт болно. Утас: 99050750, 91773300


















