Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн нээлт болно

09:00 цагт: Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна. Эл өдрийг угтан БОАЖЯ, МУИС, МАЖХ-ноос хамтран зохион байгуулж буй “ТОРГОНЫ ЗАМ БА НҮҮДЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” онол практикийн бага хурал маргааш МУИС-ийн хурлын дугуй зааланд 09:00-14:00 цагийн хооронд болно. Холбоо барих утас:99109355

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн нээлт болно
ӨНӨӨДӨР: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн нээлт болно. Зураг: МҮОНРТ

09:00 цагт: Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна. Эл өдрийг угтан БОАЖЯ, МУИС, МАЖХ-ноос хамтран зохион байгуулж буй “ТОРГОНЫ ЗАМ БА НҮҮДЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” онол практикийн бага хурал маргааш МУИС-ийн хурлын дугуй зааланд 09:00-14:00 цагийн хооронд болно. Холбоо барих утас:99109355


09:00 цагт: 09.00-12.00-ийн хооронд НМХГ-ын 5 давхрын хурлын танхимд "Ажлын байрны нөхцөлийг сайжруулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам" сэдэвт хэлэлцүүлэг болно. Холбогдох утас: 91887887


10:00 цагт: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) Алтайн хязгаар нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран МҮХАҮТ-ын Хурлын танхим (507 тоот)-д Монгол-Оросын бизнес уулзалтыг зохион байгуулах гэж байна.


10:00 цагт: Өмгөөлөгчдийн хорооны их хурал Улаанбаатар Төмөр замын чуулгын танхимд эхэлнэ. Хурлаар өмгөөлөгчдийн эрх зүйн орчин ямар түвшинд байгаа талаар ярилцаж, өмгөөлөгчдийн саналыг сонсоно. Утас: 99965771


10:00 цагт: ТЕГ-ын 7 давхарт “Татварын орчны шинэтгэл” сэдэвт онол практикийн бага хурал болно. Хуралд эхний шатнаас шалгарсан 7 илтгэл хэлэлцэгдэх ба хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид өргөнөөр оролцоно уу.


10:30 цагт: “International Fashion Super Model” тэмцээнээс гран при шагнал хүртсэн загвар өмсөгч Э.Энхболдыг Монголын Залуучуудын Холбооноос хүлээн авч, шагнал гардуулна. МЗХ 2 давхар 209 тоот


11.30 цагт: Монгол ньюс мэдээллийн төвд олны анхаарал татаж, 1 сая ам.долларын дуулиан тариад буй УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүдийн мэргэжлийн бус томилгоо болон замын даргыг халах гэж буй асуудлаар МАН, Зам тээврийн хөгжлийн яамыг эсэргүүцэн УБТЗ-ын ҮЭХ, Монголын төмөр замчдын ҮЭХ мэдээлэл хийнэ.


12:00 цагт: "Mongol news" мэдээллийн танхимд Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг Хүний нөөцийн ажилтны өдөр болгосонтой холбогдуулан "Эйч Ар" клуб ТББ-аас зохион байгуулж буй үйл ажиллагааны нээлтийн мэдээллийг хүргэх Хэвлэлийн бага хуралтай. 25-р Суваг телевизийн 4 давхарт Mongol News-т Утас:99204895


12:00 цагт “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд Монгол Улсын ЗГ, ШХА, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжих “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн нээлтийн ажиллагаа болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Утас 95954560


12:00 цагт:Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжих “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн нээлтийн ажиллагаа “Туушин” зочид буудлын 5-р давхрын “Соёмбо” танхимд болно.

Хуваалцах