Өнөөдөр Монголд хүүхдийн байгууллага үүсч хөгжсөн түүхэн өдөр
Уг тэмдэглэлт өдрийн хүрээнд дараах үйл ажиллагаа зохион байгуулагдах аж.
Мэдээллийн алба

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэртээх 1925 оны энэ Монгол Улсад анхны “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерийн байгууллагыг байгуулснаар одоогийн хүүхдийн байгууллагын түүх бичигдэж эхлэн эдүгээ 93 жилийн ойтойгоо золгож байна.
Уг тэмдэглэлт өдрийн хүрээнд дараах үйл ажиллагаа зохион байгуулагдах аж.
- 10:00 цагт Хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа
- 11:30 цагт Хүүхдийн байгууллагын түүхийг харуулсан зургийн үзэсгэлэн Монголын хүүхдийн ордонгын үзэсгэлэнгийн танхимд
- 12:00 цагаас “Би хариуцлагатай аав, ээж” Нийслэлийн зөвлөгөөн Монголын хүүхдийн ордны их танхимд зохион байгуулагдана.


















