Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЭрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
1/3
Улс төр

Өнөөдөр монголын долоон тамирчин барилдана

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр монголын долоон тамирчин барилдана
Өнөөдөр монголын долоон тамирчин барилдана. Зураг: МҮОНРТ

"Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Азийн АШТ болон Азийн наадмын хүрэл медальт Б.Отгонтуяа, Алжирын Чейма Чебилатай хүч сорихоор сугалаа татлаа. Ялсныг нь шигшээ 16-д Нигерийн тамирчин Кристиана Огунсаня хүлээж байна.

62 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Т.Алтжин, Казахстаны Ирина Кузнецоватай барилдана. Ялсан нь дэлхийн хошой аварга, 2026 онд ялагдаагүй байгаа Нонока Озакитэй хүч сорих юм.

68 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Венесуэлийн Натали Херрератай өрсөлдөхөөр болсон. Ялсан нь Шведийн Тиндра Шёбергтэй барилдана.

72 кг-ын жинд Азийн аварга З.Болортунгалаг, Японы тамирчин, Азийн АШТ-ий алт, хошой мөнгөн медальт Махиро Ёшитакетэй хүч сорихоор сугалаа татлаа. Манай тамирчин жингийнхээ дэлхийн чансааны 6-р байраар эрэмблэгдэн эл тэмцээнд оролцож байгаа юм.

Мөн 65 кг-ын жинд Т.Энхжин хүрэл медалийн төлөө барилдах бол 57 кг-д Б.Хулан, 76 кг-д Э.Даваанасан нар дагах барилдаан хийхээр зэхэж байна.

Хуваалцах