Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЭрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
1/3
Соёл, спорт

Монголын гурван бөх шигшээ 8-д барилдана

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын гурван бөх шигшээ 8-д барилдана
Монголын гурван бөх шигшээ 8-д барилдана. Зураг: МҮОНРТ

"Астана-2026” чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ий 50 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгонжаргал, Польшийн Агата Голучовскаг оноогоор цэвэр яллаа.

Эхний хоёр барилдаандаа 23 оноо авч, ганц ч оноо алдаагүй Д.Отгонжаргал шигшээ 8-д Казахстаны бөх, Азийн АШТ болон Азийн наадмын хүрэл медальт Зейнеп Баяноватай барилдана.

Харин 57 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан, БНХАУ-ын тамирчин, жингийнхээ дэлхийн чансааг өнгөлж буй Хун Кэсиньд ялагдав.

Хун Кэсинь шигшээ барилдаанд шалгарвал ОУХМ Б.Хулан дагах барилдаан хийнэ. 65 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Т.Энхжин, Германы Анне Нюрнбергертэй хүч сорьж, даралтаар буулгаж авлаа.

Түүний хувьд, шигшээ 8-д БНХАУ болон Казахстаны бөхчүүдийн ялсантай нь өрсөлдөнө.

76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан, ОХУ-ын Марииа Силинаг 11:2-оор ялсан. Тэрбээр шигшээ 8-д Энэтхэг болон Литвийн тамирчдын ялсантай нь барилдана.

Хуваалцах