Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЭрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
1/3
Соёл, спорт

Эрэгтэй шигшээ баг Астанагийн дэлхийн аваргыг зорилоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрэгтэй шигшээ баг Астанагийн дэлхийн аваргыг зорилоо
Эрэгтэй шигшээ баг Астанагийн дэлхийн аваргыг зорилоо. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотноо аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Астана хотыг өнөөдөр зорилоо.

ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

  • 57 кг — М. Мөнх-Эрдэнэ

  • 61 кг — Г. Батнасан

  • 65 кг — Б. Зэнээмэдэр

  • 70 кг — Т. Тулга

  • 74 кг — Б. Ган-эрдэнэ

  • 79 кг — О. Сүлдхүү

  • 86 кг — Н. Батбилгүүн

  • 92 кг — Ц. Ганбат

  • 97 кг — Т. Дэмчигдорж

  • 125 кг — Б. Намбардагва

Тамирчид маань дэлхийн шилдгүүдтэй хүч үзэж эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд өндөрт өргөх хариуцлагатай сорилттой нүүр тулж байна.

Хуваалцах