Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Монголын төр генералууддаа хүндэтгэл үзүүлнэ

11:00 цагаас Чингисийн талбай дээр Монгол Улсад генерал цол бий болсоны 70 жилийн хүндэтгэлийн арга хэмжээ болно. Дараа нь ерөнхийлөгч, ерөнхий сайд Төрийн ордонд генералуудыг хүлээн авч уулзана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ӨНӨӨДӨР: Монголын төр генералууддаа хүндэтгэл үзүүлнэ
ӨНӨӨДӨР: Монголын төр генералууддаа хүндэтгэл үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр УИХ-аар:

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд:

13:00 цагаас Гадаад бодлогын асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагааг /механизмыг/ боловсронгуй болгох, хариуцлагажуулах байдалд дүгнэлт хийж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “А” танхимд;

13:00 цагаас Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Б” танхимд;

13:00 цагаас “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд;

13:00 цагаас Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн тухай судалгаа, танилцуулга, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

14:00 цагаас Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “А” танхимд;

14:00 цагаас “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд;

15:00 цагаас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Б” танхимд;

15:00 цагаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд;

15:30 цагаас “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд;

16:00 цагаас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Б” танхимд.

-*-

09:00 цагаас МҮЭСТО-нд МХЕГ, МҮЭХ-ны Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын зөвлөгөөн эхэлнэ. Утас: 99027019

09:30 цагаас БОНХЯ “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн Байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төсөлтэй хамтран нийслэлийн сургуулийн сурагчдад зориулсан танин мэдэхүй, экологийн боловсрол олгох зорилготой “Байкальский сундучок” тоглоомын хэрэгслэлийг танилцуулах сургалтын нээлт болно. Утас: 99130782

10:00 цагаас Соёлын төв өргөөнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас: 88093607

11:00 цагаас "Кожеговийн удирдлагууд гаж төлтэй нүүр туллаа" сэдвээр "Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:00 цагаас Чингисийн талбай дээр Монгол Улсад генерал цол бий болсоны 70 жилийн хүндэтгэлийн арга хэмжээ болно. Дараа нь ерөнхийлөгч, ерөнхий сайд Төрийн ордонд генералуудыг хүлээн авч уулзана.

14:00 цагаас “Эрүүл, аюулгүй ажлын байр” дэлхийн өдрийн хүрээнд НЭМҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачлагаар “Эрүүл ажлын байр-2014” сарын аяныг ЭМЯ, ХАХНХЯ, ХЯ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулах аяны нээлтийн ажиллагаа Эрүүл мэндийн яамны “А” зааланд гэж болно.

Хуваалцах