Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Нийслэлийн Засаг даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ

-Өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 26-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Нийслэлийн Засаг даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ
ӨНӨӨДӨР: Нийслэлийн Засаг даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

-Өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 26-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-

“Holiday Inn” зочид буудал

10:00 цагт: “Улаанбаатар ардчиллын форум-2019” болно. Тус арга хэмжээнд Азийн хөгжлийн холбоо, Ардчиллын сүлжээ, Ардчиллын хамтын нийгэмлэгийн 30 гаруй төлөөлөл болон Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно. Утас: 99194455

MN-Мэдээллийн төв

11:00 цагт: ЖДҮХС-ын хулгайчидтай хариуцлага тооцохыг шаардсан бүх нийтийн жагсаалд нэгдэхээ илэрхийлж “Сошиал жагсаал” зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал зарлалаа.

Сонгинохайрхан дүүрэг

Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн ажлын хэсэг “Таван толгой түлш” улсын үйлдвэр /СХД/, мөн Налайх дүүрэгт байрлах “Хотын түлш”, “Ширээтийн хурд” зэрэг үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана.

ХХААХҮЯ

11:00 цагт: Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн яам хооронд нэхмэлийн салбарт хамтран ажиллах эрмэлзэх бичиг байгуулна. Утас: 80019000

Спортын төв ордон

11:30 цагт: Дэлхийн оюутны универсиадад оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах ёслол болно. Утас: 88008781

үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: "Эрдэнэс Тавантолгой" компанитай холбоотой авлигын хэргүүдийн талаар "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийнэ.

Хангарди ордон

11:30 цагт: Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан 14 давхарт хуралдана. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын захирагчийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. Утас: 70119921, 99268461

Хуваалцах