ӨНӨӨДӨР: Нью-Йоркийн хөрөнгийн бирж байгуулагджээ
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 8 нь Григорийн тооллын жилийн 67 дахь өдөр, билгийн тооллын хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 20-ны өдөр тохиож байна. Энэ өдөр дэлхийн түүхэнд дараах онцлох үйл явдлууд өрнөжээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 8 нь Григорийн тооллын жилийн 67 дахь өдөр, билгийн тооллын хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 20-ны өдөр тохиож байна. Энэ өдөр дэлхийн түүхэнд дараах онцлох үйл явдлууд өрнөжээ.
Эрт үе ба дундад зуун
1010: Персийн нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Фердовси алдарт домгийн найраглал болох “Шахнаме”-г бичиж дуусгажээ.
1576: Испанийн аялагч Диего Гарсиа де Паласио Маяачуудын эртний соёл иргэншлийн хот болох Копаныг илрүүлсэн байна.
1618: Германы нэрт одон оронч Йоханнес Кеплер гараг эрхсийн хөдөлгөөний гуравдугаар хуулиа боловсруулжээ.
1655: Жон Касор хэмээх африк гаралтай эрийг Хойд Америкийн колонид насан туршийн боол болгон нь боолчлолын тогтолцооны эхлэл болсон тохиолдлуудын нэг гэж үздэг.
1702: Английн хаан ширээнд Анна Стюарт сууж, Англи, Шотланд, Ирландын хаант улсыг хамтатган захирах болов.
1722: Гулнабадын тулалдаанд Афганистаны цэрэг Ираны Сефевийн эзэнт гүрнийг ялжээ.
1775: Философич Томас Пейн “Америк дахь Африкын боолчлол” бүтээлээ хэвлүүлж, Хойд Америк дахь боолчлолын асуудлыг хөндсөн байна.
1801: Египетийн Абукир хотод Британийн генерал Ральф Аберкромбигийн удирдсан цэргүүд газарджээ. Энэ нь Египет, Сирид Францын нөлөө сулрахад хүргэсэн байна.
XIX зууны үйл явдлууд
1817: Нью-Йоркийн хөрөнгийн бирж байгуулагджээ.
1862: Америкийн иргэний дайны үеэр Хемптон Рөүдсийн тэнгисийн тулаан эхэлжээ.
1868: Японы Осака мужийн Сакай боомтод Францын 11 усан цэргийг самурай нар хороосон хэрэг гарсан байна.
XX зууны үйл явдлууд
1910: Францын нисгэгч Реймонд де Ларош нисгэгчийн үнэмлэх авсан анхны эмэгтэй болов.
1917: Санкт Петербург хотод эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах жагсаал өрнөж, улмаар Хаант Оросын хоёрдугаар сарын хувьсгал эхэлсэн байна.
1921: Испанийн нийслэл Мадрид хотод тус улсын Ерөнхий сайд Эдуардо Дато Ирадьер халдлагад өртөн амиа алдав.
1924: АНУ-ын Юта мужийн Кастл Гейт уурхайд осол гарч, 172 уурхайчин амиа алджээ.
1949: Францын Ерөнхийлөгч Винсен Урол болон Вьетнамын хаан Бао Дай нар Вьетнамын тусгаар тогтнолын тунхагт гарын үсэг зурсан байна.
1957: Египетийн Засгийн газар Суэцийн сувгийн ажиллагааг дахин эхлүүлжээ.
1965: АНУ-ын тэнгисийн явган цэргийн анги Вьетнамд газардсанаар Вьетнамын дайн улам ширүүсэх нөхцөл бүрдсэн байна.
1966: Ирландын Даблин хот дахь Нелсоны багана дэлбэрэлтийн улмаас нуржээ.
1971: Дэлхийн боксын түүхэнд “Зууны тулаан” гэгддэг Мохаммед Али, Жое Фрейзер нарын тулаан болж, 15 раунд үргэлжилсний эцэст Жое Фрейзер ялалт байгуулжээ.
1974: Францын нийслэл Парис хотод Шарль де Голийн нэрэмжит нисэх онгоцны буудал байгуулагдав.
1979: Электрон бараа үйлдвэрлэгч Филипс компани компакт диск бүтээж, худалдаанд гаргав.
1983: АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган ЗХУ-ыг “чөтгөрийн эзэнт гүрэн” хэмээн нэрлэжээ.
1985: Ливаны нийслэл Бейрут хотод шашны удирдагч Сайед Мохаммад Хуссейн Фадлаллагыг онилсон бөмбөг дэлбэрч, 45 хүн амиа алдаж, 175 хүн шархадсан байна.
Орчин үе
2014: Малайзын Куала-Лумпураас Бээжин чиглэлд ниссэн Боинг 777 загварын зорчигч тээврийн онгоц 239 хүнтэйгээр нисэж яваад ор сураггүй алга болсон байна.
2017: Мальтын Гозо арал дахь “Номин цонх” нэртэй байгалийн сэнж хад хүчтэй шуурганы улмаас нурж үгүй болжээ.
2021: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Мехико хотод болсон жагсаал эмх замбараагүй байдалд хүрч, олон хүн шархадсан байна.


















