Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр ойрын зайн холимог буухиад өрсөлдөнө

“Аравт” олон улсын морин цэргийн уралдааны алсын зайн морин марш гурван хоногийн хугацаанд амжилттай явагдсан бол өнөөдрөөс ойрын зайн холимог буухиа эхэлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр ойрын зайн холимог буухиад өрсөлдөнө
Өнөөдөр ойрын зайн холимог буухиад өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

“Аравт” олон улсын морин цэргийн уралдааны алсын зайн морин марш гурван хоногийн хугацаанд амжилттай явагдсан бол өнөөдрөөс ойрын зайн холимог буухиа эхэлнэ.

Ойрын зайн холимог буухиагаар оролцогч орны баг тамирчид явганаар 3,1 км, морьтойгоор 4,1 км замыг туулах бөгөөд энэ явцдаа маршрутын дагуу байрлах цэгүүдэд өгөгдсөн гранат шидэх, саадын зурвас туулах, буудлагын дасгал гүйцэтгэх, тактикийн ажиллагаа, морины давхилт дунд гранат шидэх зэрэг таван даалгавар гүйцэтгэх ёстой.

Сугалаа ёсоор өнөөдөр Казахстан, Киргиз улсын баг тамирчид, маргааш буюу энэ сарын 8-ны өдөр Монгол, ОХУ-ын баг тамирчид ур чадвараа сорин өрсөлдөнө.

Хуваалцах