Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр “Олон улсын олимпын өдөр”

ОУОХ-ноос энэ жил Олимпын өдрийг “Энхтайваны төлөө” буюу “Move for peace” уриан дор тэмдэглэхээр болсон юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр “Олон улсын олимпын өдөр”
Өнөөдөр “Олон улсын олимпын өдөр”. Зураг: МҮОНРТ

Францын соён гэгээрүүлэгч Пьер-де-Кубертен 1894 оны зургаадугаар сарын 23-нд ОУОХ-г байгуулж, орчин үеийн олимпын хөдөлгөөний эхийг тавьсан билээ. Энэхүү өдрийг нандигнан хүндэтгэж, 1948 оноос “Олон улсын олимпын өдөр” хэмээн дэлхий дахинаа тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

ОУОХ-ноос энэ жил Олимпын өдрийг “Энхтайваны төлөө” буюу “Move for peace” уриан дор тэмдэглэхээр болсон юм.

Олимпын өрдийн арга хэмжээ өнөөдөр 11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх байт харвааны “360” талбайд болно.

Өнөөдөр спортын төрлүүдийг сурталчлах өдөрлөг, бүх нийтийн хөгжөөнт гүйлт, “Парис-2024” олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчдад тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээ зохиогдоно. Мөн спортын төрлүүдийг сурталчлах өдөрлөгийн үеэр Парисын олимпын хөтөлбөрт шинээр багтаад буй брэйк бүжгийн төрлийнхөн хүүхэд залууст бүжгийн үзүүлбэр сонирхуулах юм байна.

Хуваалцах