Өнөөдөр сонгомол бөхийн төрөлд Монголын таван тамирчин барилдана
Тус тэмцээний тасалбар үнэ төлбөргүй учир "Буянт-Ухаа" спорт цогцолборт очиж Монголын тамирчдаа дэмжээрэй
Мэдээллийн алба

"Улаанбаатар 2022" Бөхийн төрлүүдийн 2022 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн төрөлд Монголын таван тамирчин барилдана. Тодруулбал, Монгол Улсаас 55 кг-д М.Даваабанди, 63 кг-д Д.Балжинням, 77 кг-д О.Сүлдхүү, 87 кг-д Л.Батбаяр, 130 кг-д Д.Хүдэрбулга нар хүч үзнэ.
Тус тэмцээний тасалбар үнэ төлбөргүй учир "Буянт-Ухаа" спорт цогцолборт очиж Монголын тамирчдаа дэмжээрэй.


















