Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулна

УИХ-ын болон НИТХ-ын2016 оны ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдэд сонгуулын хорооноос нэр дэвшигчийн үнэмлэх олгоно.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Сонгуульд нэр дэвшигчдэд  нэр дэвшигчийн үнэмлэх гардуулна
ӨНӨӨДӨР: Сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулна. Зураг: МҮОНРТ

Шангри-Ла зочид буудал

08.30 цагт: Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорациас МХЕГ-т хэрэгжүүлсэн төслийн хүрээнд “Хяналтын шинэтгэл эдийн засгийн өсөлт ба сайн засаглал” олон улсын бага хурал болно. Уг хурлыг Ерөнхий сайд нээх бөгөөд 20 гаруй улсын төлөөлөгч ирж, МХЕГ-т хэрэгжүүлсэн шинэчлэлээр бизнес эрхлэгчдийн хяналт шалгалтын дарамтаас хэрхэн чөлөөлсөн талаарх үр дүнг хэлэлцэж, бусад орон Монгол Улсын туршлагаас хуваалцах юм. Утас: 91989890, 91992263.


НҮБ-ын байр09.00 цагт: Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын (БОНХАЖ) Яам болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-өөс хамтран зохион байгуулж буй “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга (BIOFIN)” төслийн нээлтийн хурал, оролцогч талуудын зөвлөгөөн болно.Нийслэлийн Засаг даргын Тамгын газар09.00 цагт: НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдэд нийслэлийн Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэх олгоно. Утас: 99666553Монголын Үндэсний ХУдалдаа Аж Үйлдвэрийн танхим09.00 цагт: НҮБ-ын Ази Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комисс (НҮБ-ын АНДЭЗНК), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) хамтран “Тээвэр хөнгөвчлөх арга хэрэгслэлүүд” үндэсний семинарыг 507 тоот хурлын зааланд зохион байгуулна. Утас: 70109090, 99107440Пума Империал зочид буудал10.00 цагт: "Монголын уул уурхайн салбарын авлигын эрсдлийн үнэлгээ" судалгааны үр дүнг танилцуулах уулзалт Б байранд (2 давхарт) болно."Монгол Ньюс" Мэдээллийн төв11.00 цагт: “Big line film”, “Nomads films&entertainment”-ийн хамтарсан бүтээл “Сайн уу амьдрал минь-2” уран сайхны киноны нээлтэд зориулсан хэвлэлийн хурал болно.11.30 цагт: “Сант” сургууль улсын комисс хүлээж аваагүй барилгад хүүхдүүд сургаж, хууль бусаар улсаас хувьсах зардал авч байгаа талаар иргэд мэдээлэл хийнэ.Хэвлэлийн Хүрээлэн11.00 цагт: Хэлмэгдсэн хөгшдийг төр засаг 12 жилийн турш хууран мэхэлж байгаа тухай Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгсдийн хүүхэд ТББ-аас мэдээлэл хийнэ.Эрүүл мэнд, Спортын яам11.00 цагт: Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал "А" зааланд болно. Эрүүл ахуйн тухай хуулийн дагуу “Нүхэн жорлон, угаадасны нүх, техникийн шаардлага, стандартыг энэ үеэр танилцуулна. Утас: 264923Төрийн ордон11.00 цагт: Их эзэн Чингисийн танхимд Сонгуулийн ерөнхий хороо хэвлэлийн бага хурал хийнэ.12.00 цагт: Нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ажиллагаа Их танхимд болно."Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв12.30 цагт: Олимпийн хөгжлийг дэмжих сан, ЭМСЯ, МҮОХ хамтран олимп эхлэх 60 хоног болон Team Mongolia тамирчдаа дэмжих аяны талаар мэдээлэл хийнэ.Гадаад Хэргийн яам14.00 цагт: Ээлжит "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал Зөвшилцөл танхимд болно. Утас: 98115322

Хуваалцах