ӨНӨӨДӨР: "Соёлыг түгээе" нөлөөллийн аяны нээлт болно
- Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
“Интерном” кафе
08:00 цагт: Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб сэтгүүлчдэд зориулсан өглөөний уулзалтаа мод тарих, цэцэрлэгжүүлэх ажил эхлэхтэй холбоотой ‘Моджуулах, цэцэрлэгжүүлэх ажлын туршлага, сургамж’ сэдвээр хийнэ.
Дотоод хэргийн их сургууль
10:00 цагт: Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх өнгөрүүлэх ажлын хүрээнд "Соёлыг түгээе" нөлөөллийн аяны нээлт Дотоод хэргийн их сургуулийн "Соёлын төв"-д болно. Утас: 99952822
БТСУХ
11:00 цагт: Монгол Улсад 21 жилийн дараа зохион байгуулагдах гэж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал БТСУХ-ы хурлын танхимд болно. Утас: 89111084
Төрийн ордон
16:00 цагт: “Үндсэн хууль” танхимд УИХ дахь АН-ын бүлгээс “Хууль баталж үнэ тогтворжуулах нь зөв шийдэл мөн үү” хэлэлцүүлэг зохион байгуулна.


















