Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр спортын сэтгүүлчийн өдөр

Өнөөдөр олон улсын спортын сэтгүүлчдийн баярын өдөр тохиож байна. 1924 онд Парис хотноо байгуулагдаж байсан олон улсын спортын холбооноос гаргасан шийдвэрийн дагуу жил бүрийн долдугаар сарын 2-нй өдрийг дэлхийн спортын сэтгүүлчдийн баярыг өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг юм.

МӨ
Мөнхөө

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр спортын сэтгүүлчийн өдөр
Өнөөдөр спортын сэтгүүлчийн өдөр. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр олон улсын спортын сэтгүүлчдийн баярын өдөр тохиож байна. 1924 онд Парис хотноо байгуулагдаж байсан олон улсын спортын холбооноос гаргасан шийдвэрийн дагуу жил бүрийн долдугаар сарын 2-ны өдрийг дэлхийн спортын сэтгүүлчдийн баярыг өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг юм.

Өдөр бүр дэлхийн өнцөг булан бүрт мянга мянган спортын сэтгүүлчид сонин хэвлэл, радио, телевиз, интернэтээр дамжуулан спортын уралдаан тэмцээн, спортын салбарт тулгамдсан мэдээ мэдээллийг олон нийтэд түгээсээр байна.

Манай улсын хувьд 1996 онд анх удаа спортын сэдвээр нийтэл, нэвтрүүлгээ бэлтгэдэг сэтгүүлчдэд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны үнэмлэх гардуулан өгч байсан түүхтэй бөгөөд олон улсын сэтгүүлчидтэй мөр зэрэгцэн ажиллаж, ард түмэндээ спортын мэдээ мэдээлийг цаг алдалгүй хүргэж байдаг манай спортын сэтгүүлчид ч бас энэ өдрийг мөн тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Их спортын ялалт, ялагдал бүрт тамирчид, спортынхонтойгоо хамтдаа давж, унаж ирсэн “Спортын дууч”, спортын сэтгүүлчдэдээ баярын мэнд хүргэе.

Түлхүүр үг:Өнөөдөр спортын сэтгүүлчийн өдөр
Хуваалцах