Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Телевизийн өргөн нэвтрүүлэг тоон системд шилжинэ

09:00-20:00 цагийн хооронд телевизийн өргөн нэвтрүүлгийн цацалт тоон системд шилжихтэй холбогдсон нээлттэй өдөрлөг Чингисийн талбайд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Телевизийн өргөн нэвтрүүлэг тоон системд шилжинэ
ӨНӨӨДӨР: Телевизийн өргөн нэвтрүүлэг тоон системд шилжинэ. Зураг: МҮОНРТ

06:00-08:00 цагийн хооронд Бурхан Багшийн номын хүрд эргүүлсэн их дүйчин өдөрт зориулсан "Ном дор итгэмүү, Ном дор мөргөмүү" эрдэм соёлын арга хэмжээний хүрээнд "Нэг өдрийн сахил" арга хэмжээ МБШТөв Гандантэгчэнлин хийдэд болно. Утас 91119130, 89219089

09:00-20:00 цагийн хооронд телевизийн өргөн нэвтрүүлгийн цацалт тоон системд шилжихтэй холбогдсон нээлттэй өдөрлөг Чингисийн талбайд болно.

09:30 цагаас Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоногийн нээлт ЭХЭМҮТ-д болно.

10:00 цагаас "Заавал хэвшүүлэх 21 дадал" сэдвээр эрүүл мэндийн довтолгооны гарын авлага түгээх арга хэмжээ "АДМОН" хэвлэлийн компанийн байранд болно. Утас: 99878081

10:00-17:00 цагийн хооронд Бурхан Багшийн номын хүрд эргүүлсэн их дүйчин өдөрт зориулсан "Ном дор итгэмүү, Ном дор мөргөмүү" эрдэм соёлын арга хэмжээний хүрээнд "Дээдийн номын үзэсгэлэн" арга хэмжээ Монголын Үндэсний номын санд болно. Утас 91119130, 89219089

10:00 цагаас Монгол-Хятадын бизнес форум МҮХАҮТ-ын нд 507 тоотод зохион байгуулагдана. БНХАУ-ын Ляонин мужийн Гадаад улс орнуудтай найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэгийн орлогч дарга мөн Бүх Хятадын Төрийн зөвлөлийн эдийн засгийн хорооны дарга Ван Вэ Жун тэргүүтэй төлөөлөгчид ирж оролцох юм. Утас:324394, 312501, 99051091, 99529779

11:00 цагаас Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн галзуу хулганы аюулгүй ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын мэдээлэл өгөх хурал НМХГ-ын 5-н давхарт 511 тоот өрөөнд болно. Утас:9907-0909

11:00 цагаас "Үндэсний хэмнэлд нэгдэе" уриан дор зохиогдох арга хэмжээний тухай хэвлэлийн бага хурал "Blue Moon" арт галерейд болно.

11:00-14:00 цагийн хооронд Бурхан Багшийн номын хүрд эргүүлсэн их дүйчин өдөрт зориулсан "Ном дор итгэмүү, Ном дор мөргөмүү" эрдэм соёлын арга хэмжээний хүрээнд "Манзушир хутагт "Сандүйн жүд"-ийн судрын тайлбар түгээх ажиллагаа "Тусгаар тогтнолын талбайд болно. Утас 91119130, 89219089

11:00-15:00 цагийн хооронд Австралийн бизнесийн сэтгүүлч Ами Вилсон-Чапмэн Эдийн засгийн болоод эдийн засгийн бус хэвлэлийн мэдээнээс хэрхэн сонирхол татахуйц мэдээ бичих, эдийн засаг, санхүүгийн тоон өгөгдлүүдийг Microsoft Ехсеl хүснэгтэд оруулан дүн шинжилгээ хэрхэн хийж мэдээндээ ашиглах олон улсын сэтгүүлзүйн туршлагыг Монголын сэтгүүлчидтэй хуваалцана. Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвд хичээл заана.

17:00-21:00 цагийн хооронд Бурхан Багшийн номын хүрд эргүүлсэн их дүйчин өдөрт зориулсан "Ном дор итгэмүү, Ном дор мөргөмүү" эрдэм соёлын арга хэмжээний хүрээнд "Алтангэрэл судрын тайлбар, маани хөгжөөх" арга хэмжээ МБШТөв Гандантэгчэнлин хийдэд болно. Утас 91119130, 89219089

Хуваалцах