ӨНӨӨДӨР: “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар хэвлэлийн хурал зарлалаа
Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны Даваа гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны Даваа гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх
09:00 цагт: Банкны зээлийн нэг хувийн шимтгэлтэй холбоотой шүүх хурал болно.
Пума Империал зочид буудал
10:00 цагт: “Уул уурхай ба малчин иргэдийн аж амьдрал” сэдэвт баримт цуглуулах судалгааны тайланг танилцуулах уулзалт болно. Утас: 99194455
ТЭЦ-4-ийн урд талд
11:00 цагт: Полиэтилен буюу ус, ундааны сав багцлан ороогч хальсыг дахин боловсруулж эргэлтэд оруулах үйлдвэрлэл Монголд нээгдэж байгаа талаар мэдээлнэ. Утас: 80955677.
Төрийн ордон
11:00 цагт: ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааны талаар мэдээлнэ. Утас:99103830
14:00 цагт: УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороооноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна.
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв
11:30 цагт: “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа.


















