Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Цэвэр орчин - Улаанбаатар" хэлэлцүүлэг болно

09:00 цагаас "Цэвэр орчин - Улаанбаатар" хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яамнаа зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ӨНӨӨДӨР: "Цэвэр орчин - Улаанбаатар" хэлэлцүүлэг болно
ӨНӨӨДӨР: "Цэвэр орчин - Улаанбаатар" хэлэлцүүлэг болно. Зураг: МҮОНРТ

09:00 цагаас УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан болно.

09:00 цагаас "Цэвэр орчин - Улаанбаатар" хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яамнаа зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон Дүүрэг, Хорооны Засаг дарга нар зэрэг нийт 180 гаруй төлөөлөгч оролцоно.

09:30 цагаас СХД-ийн засаг дарга дүүргийн иргэдээ хотын соёлд уриалж,нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар боллоо. Утас. 91014101

10:00 цагаас ШУА-ийн харьяа Түүхийн хүрээлэн, Нийслэлийн Боловсрол соёлын газар, Шинэ иргэншил дээд сургууль хамтран "Эх түүхээ хэн сайн мэдэх вэ" уран илтгэлийн уралдааныг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд зохион байгуулна. утас 9904-5949

10:00 цагаас ХЯТАНЫ ӨВ СОЁЛ эрдэм шинжилгээний бага хурал болно. ШУА-ын хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байрны 410 тоотод эхэлнэ.

11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд “Хөрсний бохирдол нь агаарт хэрхэн нөлөөлөх тухай” сэдэвт дугуй ширээний уулзалт болно. Уулзалтад Ногоон алт төсөл, Нийслэлийн байгаль орчин Ногоон хөгжлийн газар, Газар зүйн хүрээлэн, МУИС-ын судлаач багш нар оролцоно. Зохион байгуулагч: Байгаль орчны сэтгүүлчдийн "Ногоон дэлхий" клуб. Утас: 7011-3476

11:00 цагаас Дэлхийн гэр бүлийн өдрийг угтан Баянзүрх дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс “ГЭР БҮЛЭЭРЭЭ” аяныг зохион байгуулж буй аяны нээлт Happiness center-т эхэлнэ. Утас: 91913948

11:00 цагаас ССАЖЯ-ны гадна урлаг, спорт, соёлын салбарын ажилтнууд цалин, нийгмийн хамгааллын асуудлаар шаардлага тавьж жагсаал хийнэ. Утас: 99142999

11:00 цагаас Ус сувгийн удирдах газраас Налайх дүүргийн хэрэглэгчдийг усны зөв зохистой хэрэглээнд хэвшүүлж, зах зээлийн зарчмаар хэрэглэсэн усныхаа хэмжээгээр төлбөрөө төлдөг болгох үүднээс 10 мянган ширхэг усны тоолуур үнэ төлбөргүй олгоно. Арга хэмжээний хүрээнд Ус сувгийн удирдах газраас "Чандмань Налайх" ОНӨААТҮГ-т 10000 ширхэг тоолуурыг хүлээлгэн өгнө. Утас: 99121618, 99060088

11:00 цагаас Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах "ГЭГЭЭН МУЗА-11" олон улсын театрын их наадмын хэвлэлийн хурал “Blue Sky Tower”-ын 2 давхрын ТОПАЗ танхимд болно. Утас: 322132, 88087088, 89004147

11:00 цагаас Монгол дахь Иргэний нийгмийн хөдөлгөөний нэгдлүүдээс “Шинэ дэлхий” телевизийн хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. Тэд Улсын Их Хурлын өчигдрийн хуралдаанаас гарсан шийдвэр буюу “давхар дээл”-ний асуудлаар байр сууриа илэрхийлэх юм. Утас: 99111114

11:00 цагаас Пума Империал зочид буудлын 2-р давхарын хурлын зааланд болно. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, байгууллагуудад гарч байгаа үйлдвэрлэлийн ослыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, зөвлөгөөг өгөх сургалт болно.Зөвөлгөөнд Хөдөлмөрийн яамны дэд сайд Ж.Батхуяг, Каритас Чех Олон улсын байгууллагын, Монгол дахь суурин төлөөлөгч Тибо Шапуа нар оролцох бөгөөд санамж бичигт гарын үсэг зурна.344477,99064665

17:30 цагаас БШУЯ-ны 111 тоотод Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд Солонгос улсад 3 сарын хугацаанд ажиллаж амьдран туршлага судлах багш нарт БШУ-ны сайд батламж гардуулна. Утас: 91913865

Хуваалцах