Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Төрийн архивын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн болно

Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Төрийн архивын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн болно
ӨНӨӨДӨР: Төрийн архивын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Архивын ерөнхий газар

08:30 цагт: Архивын ерөнхий газраас Төрийн архивын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо 30 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Тус зөвлөгөөнд ХЗДХЯ, Төрийн 37 архивын удирдлагууд болон АЕГ-ын бүтцийн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд зэрэг нийт 100 гаруй хүн оролцоно. Утас: 91011777

Соёлын Төв өргөө

09:00 цагт: “Монголчуудын соёлын өв: гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” Олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд болно. Утас: 98119897

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төв

11:00 цагт: Хотын захирагчийн захирамжийн дагуу зөвшөөрөлгүй хашаа, хайс, сурталчилгааны самбар зэргийг буулгах талаар Нийслэлийн Газрын алба, Захирагчийн ажлын албанаас хэвлэлийн бага хурал хийнэ.

Монгол Улсын Боловсролын их сургууль

14:00 цагт: Хот, хөдөөгийн 40 ЕБС-д Физик сургалтын лаборатори-туршилтын багц багаж хүлээлгэн өгөх арга хэмжээ МУБИС-ийн В-123 танхимд болно. Утас: 89010199, 95118099

Нийслэлийн иргэний танхимд

14.30 цагт: “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд боловсруулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулна. Утас: 89021096, 99260627

МУИС-ийн Номын сан

Нягтлан бодох бүртгэлийн улсын 22 дугаар олимпиад МУИС-ийн Номын сангийн 202, 203 тоотод болно. Олимпиадад Улаанбаатар хот болон орон нутгийн 12 их, дээд сургууль оролцоно. Утас: 88086225

Хуваалцах