Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр улсын аварга П.Бүрэнтөгс тэргүүтэй 128 бөх барилдана

Өнөөдөр Үндсэн хуулийн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр улсын аварга П.Бүрэнтөгс тэргүүтэй 128 бөх барилдана
Өнөөдөр улсын аварга П.Бүрэнтөгс тэргүүтэй 128 бөх барилдана. Зураг: МҮОНРТ

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсны 31 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Өнөөдөр Үндсэн хуулийн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Үндсэн хуулиа баталсны 31 жилийн ойн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын гарди Ө.Бат-Орших, улсын заан Ц.Одбаяр, М.Лхагвагэрэл, улсын харцага Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, Г.Бадрах тэргүүтэй улсын начин, аймгийн арслан, аймгийн заан, цэргийн заан, цэргийн начин, аймгийн харцага, аймгийн начин, сумын заан цолтой бөх бүртгүүлжээ.

Хуваалцах