Өнөөдөр “Үнсгэлжин”-тэй болзоорой
Т.Габбегийн бүтээл Үнсгэлжингийн дүрд УДЭТ-ын залуу жүжигчин Г.Номуун, Ханхүүд Б.Золжаргал, Үнсгэлжингийн хойд эхийн дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарь тоглох бол туслах дүрүүдэд тус театрын залуу жүжигчид оролцох аж.
Мэдээллийн алба

УДЭТ-ын уран бүтээлчид эх үрсийн баярыг тохиолдуулан “Хүүхдийн жүжгийн өдрүүд”-ээ өчигдрөөс зарлаж, “Бардам туулай” мюзиклийг тоглосон. Тэгвэл өнөөдөр “Үнсгэлжин” хүүхдийн инээмдийн жүжгийг тоглох нь ээ.