Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Ятгах тусам нягтал" аяны талаар мэдээлэл хийнэ

- Өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "Ятгах тусам нягтал" аяны талаар мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: "Ятгах тусам нягтал" аяны талаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Оном сан

10:00 цагт: “Үндэсний хэмжээнд эрүүл мэндийн цахим систем нэвтрүүлсэн Эстони улсын туршлага” сэдэвт илтгэл танилцуулна. Утас: 80819911, 88476004

Нийгмийн даатгалын ерөнхий газар

11:00 цагт: НДЕГ-аас “2020 оноос мөрдөгдөж эхэлсэн нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтүүд”-ийн талаар нэгдсэн мэдээлэл өгнө. Утас: 99070054

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв

11:00 цагт: Монгол банк, Монголын банкны холбоо, Мөрдөн байцаах албанаас Залилах гэмт хэргийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй "Ятгах тусам нягтал" аяны талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд Монголбанкы Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн захирал Б.Одонтунгалаг, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат оролцоно.

Сонгинохайрхан дүүрэг

12:00 цагт: Эрүүл мэндийн сайд болон холбогдох албаны хүмүүс удахгүй ашиглалтад орох Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана.

Нийслэлийн Иргэний танхим

14:00 цагт: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан танилцуулах хурал болно. Утас: 99186496

Хуваалцах