Уралдаанч хүүхдийн бүртгэл эхэллээ
Улсын их баяр наадмаар хурдан морь унаж уралдах хүүхдийн бүртгэл өнөөдөр "Хүй долоон худаг"-т эхэллээ.
Мэдээллийн алба

Улсын их баяр наадмаар хурдан морь унаж уралдах хүүхдийн бүртгэл өнөөдөр "Хүй долоон худаг"-т эхэллээ. Энэ жилээс эхлэн уралдаанч хүүхдийг хурууны хээгээр бүртгэх болсон. Хүүхдүүдийг бүртгэж цахим карт олгох бөгөөд унаач хүүхэд тухайн картаар өөрийгөө нотолж, уралдаанд оролцох юм байна.
Уралдаанч хүүхдийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтын жагсаалтыг танилцуулъя.
1.Уяачийн иргэний үнэмлэх
2.Уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ
3.Гэнэтийн ослын даатгалд даатгуулсан баримт
4.Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
5. Эцэг эхийн зөвшөөрлийн бичиг
6. Уяач, уралдаанч хүүхэд өөрсдийн биеэр ирэх


















