Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уран хатгамалч Б.Оюунчимэгийн хэрээсэн хатгамлын үзэсгэлэн нээгдлээ

Тэрбээр дэлхийн долоон гайхамшгийг монголдоо анх удаа хэрээсэн хатгамлаар урлажээ. Энэхүү найман бүтээлээрээ 2010 оноос эхлэн 2022 оны гуравдугаар сар хүртэл 12 жилийн хугацаанд бүтээжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уран хатгамалч Б.Оюунчимэгийн хэрээсэн хатгамлын үзэсгэлэн нээгдлээ
Уран хатгамалч Б.Оюунчимэгийн хэрээсэн хатгамлын үзэсгэлэн нээгдлээ. Зураг: МҮОНРТ

Соёлын яамны галерей нь уран бүтээлчдийн бүтээлийг нийтэд таниулах зорилгоор уран бүтээлийн үзэсгэлэнг давтамжтайгаар дэлгэн үзүүлдэг. Энэ удаад уран хатгамалч Б.Оюунчимэгийн “7+1” хэрээсэн хатгамлын үзэсгэлэн Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ.

Тэрбээр дэлхийн долоон гайхамшгийг монголдоо анх удаа хэрээсэн хатгамлаар урлажээ. Энэхүү найман бүтээлээрээ 2010 оноос эхлэн 2022 оны гуравдугаар сар хүртэл 12 жилийн хугацаанд бүтээжээ.

Уг үзэсгэлэн энэ сарын 30 хүртэл олон нийтэд хүрэх аж.

Хуваалцах