Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уран сайхны гимнастикийн тэмцээн болно

Багийн төрөл 6-8 насны зохиомжит чөлөөт дасгал, 9-11 насны зохиомжит цагаригтай дасгал, 11-13 насны зохиомжит бөмбөгтэй дасгалаар өрсөлдөнө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уран сайхны гимнастикийн тэмцээн болно
Уран сайхны гимнастикийн тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

“Болор” клубийн нэрэмжит уран сайхны гимнастикийн тэмцээн энэ сарын 28-29-нд болно. Энэ удаагийн тэмцээн Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд болох юм. Тэмцээн багийн болон ганцаарчилсан төрлөөр явагдана.

Багийн төрөл 6-8 насны зохиомжит чөлөөт дасгал, 9-11 насны зохиомжит цагаригтай дасгал, 11-13 насны зохиомжит бөмбөгтэй дасгалаар өрсөлдөнө.

Баг таван хүний бүрэлдэхүүнтэй байна. Харин ганцаарчилсан төрөл чөлөөт хөдөлгөөн, цагариг, бөмбөг, булаав, олстой хэрэглэлтэй болно.

Хуваалцах