Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уран сайхны сэлэлтийн урьдчилсан тоглолтод ОХУ-ын тамирчин тэргүүлэв

Риогийн олимпийн энэ шөнийн тоглолтууд сонирхолтой өрсөлдөөнтэй болж байна. Тэр дундаа бокс, ширээний теннис, усанд сэлэлтийн төрлүүдийн тэмцээн анхаарлын төвд болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уран сайхны сэлэлтийн урьдчилсан тоглолтод ОХУ-ын тамирчин тэргүүлэв
Уран сайхны сэлэлтийн урьдчилсан тоглолтод ОХУ-ын тамирчин тэргүүлэв. Зураг: МҮОНРТ

Риогийн олимпийн энэ шөнийн тоглолтууд сонирхолтой өрсөлдөөнтэй болж байна. Тэр дундаа бокс, ширээний теннис, усанд сэлэлтийн төрлүүдийн тэмцээн анхаарлын төвд болж байна. Дөнгөж сая уран сайхны усанд сэлэлтийн урьдчилсан тэмцээн ОХУ-ын тамирчдын ялалтаар дуусав.

Нийт 24 улсын баг тамирчид энэхүү урьдчилсан тоглолтод өрсөлдөж, үүнээс 12 баг тамирчид шигшээд шалгарч, медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Хятадын баг тамирчид хоёрдугаарт, Японы тамирчид гуравдугаар байрт орлоо. Шилдэг багуудын медалийн төлөөх өрсөлдөөн наймдугаар сарын 17-нд болно.

Хуваалцах