Уран, Шонхор хоёр
Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Шинэбаярын “Уран” дуудлагатай нохой дөрвөн настай,
Мэдээллийн алба

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Шинэбаярын “Уран” дуудлагатай нохой дөрвөн настай, 40 орчим гэмт хэргийг илрүүлсэн арвин туршлагатай немц овчарка.
Мөн хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Чингэлийн “Шонхор” хэмээх нэртэй сэргэлэн, хурц нүдтэй немц овчарка ирэх наймдугаар сард нэг нас хүрнэ. Одоо найман сартай боловч эзнээ дагаж, хоёр сартайгаасаа албаны нохойн эрдэмд суралцсанаар тэд үүргээ амжилттай гүйцэтгэн он гарснаас хойш долоон гэмт хэргийг илрүүлээд байна.


















