Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уран зургийн галерейн “Арт шоп”-ийг шинэчлэн тохижуулжээ

чөлөөт уран бүтээлчдийн бүтээл болон бэлэг дурсгалын зүйлс зэрэг 30 гаруй бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой аж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уран зургийн галерейн “Арт шоп”-ийг шинэчлэн тохижуулжээ
Уран зургийн галерейн “Арт шоп”-ийг шинэчлэн тохижуулжээ. Зураг: МҮОНРТ

Монголын уран зургийн галерей соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, зах зээлийн эргэлтэд оруулах, бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээр дамжуулан Монголын дүрслэх урлагийг сурталчлан таниулах зорилгоор “Арт шоп”-оо шинэчлэн тохижууллаа.

Тус “Арт шоп”-оор үйлчлүүлж Монголын уран зургийн галерейгаас эрхлэн гаргасан дүрслэх урлагийн сор бүтээлүүдийн хэвлэл (canvas), эвлүүлдэг тоглоом (puzzle), ном сэтгүүл, зэс эдлэл, чөлөөт уран бүтээлчдийн бүтээл болон бэлэг дурсгалын зүйлс зэрэг 30 гаруй бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой аж.

Хуваалцах