Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Урьдчилсан шатны тоглолтуудын сугалааны үйл ажиллагаа боллоо

Сугалааны үр дүнд Монголын насанд хүрэгчдийн футзалын шигшээ баг зүүн бүсийн “А хэсэгт Япон, Тайвань, Макао Улстай багтав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урьдчилсан шатны тоглолтуудын сугалааны үйл ажиллагаа боллоо
Урьдчилсан шатны тоглолтуудын сугалааны үйл ажиллагаа боллоо. Зураг: МҮОНРТ

Футзалын ААШТ-2018 урьдчилсан шатны тоглолтуудын сугалааны үйл ажиллагаа өчигдөр Малайзын нийслэл Куала Лампур хотноо боллоо.

Сугалааны үр дүнд Монголын насанд хүрэгчдийн футзалын шигшээ баг зүүн бүсийн “А хэсэгт Япон, Тайвань, Макао Улстай багтав.

Ирэх арваннэгдүгээр сарын 1-11-нд зохиогдох футзалын ААШТ-ий урьдчилсан шатны “А" хэсгийн тоглолтууд одоогоор хаана явагдах нь товлогдоогүй байгаа.

Насанд хүрэгчдийн футзалын шигшээ багийг, 20 хүртэлх насны футзалын шигшээ багийн хамтаар ААШТ-ий шөвгийн наймд үлдсэн С.Эрдэнэ-Очир дасгалжуулна.

Хуваалцах