Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Ургац хураалтын зөвлөгөөн" Жаргалант суманд болж байна

Төв аймаг намрын ургац хураалтын үеэр тариаланчдад зөвлөгөө зөвлөмж, мэдээлэл өгөх зорилгоор "Ургац хураалтын зөвлөгөөн"-ийг зохион байгуулдаг уламжлалтай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ургац хураалтын зөвлөгөөн" Жаргалант суманд болж байна
"Ургац хураалтын зөвлөгөөн" Жаргалант суманд болж байна. Зураг: МҮОНРТ

Төв аймаг намрын ургац хураалтын үеэр тариаланчдад зөвлөгөө зөвлөмж, мэдээлэл өгөх зорилгоор "Ургац хураалтын зөвлөгөөн"-ийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жил тус зөвлөгөөнийг Төв аймгийн Жаргалант суманд зохион байгуулж, газар тариалан эрхэлдэг 14 сумын удирдлага, тариаланчдын төлөөлөл оролцож байна.

Ургац хураалтын зөвлөгөөнөөр төмс, хүнсний ногоо, үр тариаг технологийн хугацаанд хаягдалгүй хураан авах талаар зөвлөж өгөх, тариаланчид туршлага солилцох, тариа хураалтыг оновчтой шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдааг хангуулах юм.

Төв аймаг энэ онд үр тариа 69702 га, улаан буудай 63942 га, төмс 7825 га, хүнсний ногоо 1163.5 га, малын тэжээл 9800 га талбайд тус тус тариалалт хийсэн. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас урьдчилсан байдлаар ургацын баланс тогтоосон бөгөөд үр тариа, улаан буудай нэгжээс 12.6 центр, төмс нэгжээс 128.8 центр, хүнсний ногоо 102.5 центр, малын тэжээл 26 центр авахаар дүн гарсан байна.

Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ

Хуваалцах