“Ургацын далай” нэвтрүүлгийн шагналтнууд тодорлоо
Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн “Ургацын Далай” нэвтрүүлэг энэ жил 49 нас хүрлээ. Өөрийн гэсэн сүлд дуутай “Ургацын Далай” нэвтрүүлэг анх 1987 онд нэрэмжит шагналаа бий болгож байсан түүхтэй.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн “Ургацын Далай” нэвтрүүлэг энэ жил 49 нас хүрлээ. Өөрийн гэсэн сүлд дуутай “Ургацын Далай” нэвтрүүлэг анх 1987 онд нэрэмжит шагналаа бий болгож байсан түүхтэй. Энэхүү анхны шагналын эзнээр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Орхонтуул” САА-н агрономич Нянгарын Цээрэн тодорч байсан бол дараа нь Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын “Найрамдал” САА-н агрономич Санжийн Хундмаа, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Магсаржав” САА-н агрономич Түндээлэйн Жаргалант нар тус бүр шагнагдаж байжээ.
Харин нэгэн үе тасраад байсан тариаланчдын нэр хүндтэй энэхүү шагналыг 2010 оноос дахин сэргээснээр энэ жил 4 дэхь жилийнхээ эздийг тодруулаад байна.
Энэ жилийн шагналын эзэд:
-ШИЛДЭГ НОГООЧИН- Зундуйн Алтангэрэл (Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн харьяат ногоочин)
-ШИЛДЭГ АГРОНОМИЧ- Чойдонгийн Нямжав (Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Шимт бүрэн” ХХК-ийн агрономич)
-ШИЛДЭГ АГРОТЕХНИКЧ- Доржготовын Тогтохбаяр (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын тариаланч)
-ШИЛДЭГ МЕХАНИКЖУУЛАГЧ- Нямсүрэнгийн Жаргалбат (Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Өгөөж Мандал Уул” ХХК-ийн механикжуулагч)
-ШИЛДЭГ МЕНЕЖЕР- Цэрэндоржийн Амаржаргал (Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан-Од” ХХК-ийн захирал)
Шагналыг 2013.12.03-ны өдөр МҮОНРТ-ийн байранд хүндэтгэлтэйгээр гардуулах юм байна.


















