Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа дахин 5 хоног үргэлжилнэ

Орон даяар эхэлсэн Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны ажил 04 сарын 09-нд албан ёсоор дууссан боловч аймгийн төвийн 474 айл өрх судалгаанд хамрагдаж амжаагүй байгаа тул 5 хоног сунган ажиллаж байна. Аймгийн хэмжээнд нийт 8693 өрх судалгаанд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа дахин 5 хоног үргэлжилнэ
Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа дахин 5 хоног үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

Орон даяар эхэлсэн Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны ажил 04 сарын 09-нд албан ёсоор дууссан боловч аймгийн төвийн 474 айл өрх судалгаанд хамрагдаж амжаагүй байгаа тул 5 хоног сунган ажиллаж байна. Дундговь аймгийн хэмжээнд нийт 8693 өрх судалгаанд хамрагдах байснаас 8192 өрх хамрагдаж судалгааны явц 94,2 хувьтай буюу одоогийн байдлаар Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газраас 3000 өрхийн судалгааг программд оруулаад байгаа юм.

14 суманд судалгааны үр дүн 100% буюу бүгд хамрагдсан байна. Судалгаанд хамрагдаагүй айл өрхийг авч үзвэл хаягийн давхардалтай, бүртгэлтэй хаяг дээрээ байдгүй, өдрийн цагаар ихэнх айл эзэнгүй, зарим иргэний бичиг баримт дутуу байгаа зэргээс шалтгаалсан байна. Мөн 24 айл уг судалгаанаас өөрийн хүсэлтээр татгалзсан байна.

Хуваалцах