Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өрхийн эмнэлгүүд энэ баасан гарагаас шээсний шинжилгээ авч эхэлнэ

Нийслэлийн 142 өрхийн эмнэлэгт хүлээлгэн өгсөн шээсний шинжилгээний хурдавчилсан оношлуурыг энэ сарын 1-нээс ашиглаж эхлэх байсан. Гэвч өнөөдрийн байдлаар зарим өрхийн эмнэлэг энэ аппаратыг ажиллуулах тусгай өрөө лабораторигүй байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрхийн эмнэлгүүд энэ баасан гарагаас шээсний шинжилгээ авч эхэлнэ
Өрхийн эмнэлгүүд энэ баасан гарагаас шээсний шинжилгээ авч эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн 142 өрхийн эмнэлэгт хүлээлгэн өгсөн шээсний шинжилгээний хурдавчилсан оношлуурыг энэ сарын 1-нээс ашиглаж эхлэх байсан. Гэвч өнөөдрийн байдлаар зарим өрхийн эмнэлэг энэ аппаратыг ажиллуулах тусгай өрөө лабораторигүй байна. Үүнээс гадна өвчтөнийг оношлох оношлуурын тестгүй учраас ашиглах боломж бүрдэхгүй байна гэж Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан н.Нарантуяа ярьж байна.

Шинжилгээг 10 гаруй үзүүлэлтээр гаргах энэ төхөөрөмж БНСУ-ын “Руйсанса” компанийн буцалтгүй тусламжаар орж иржээ. Шинжилгээ авахад хэрэглэх оношлуурын тестийн хугацаа дууссанаас дахин захиалах шаардлагатай болсон байна. Харин өнгөрсөн баасан гарагт Солонгос улсаас эдгээрийг илгээсэн. Тиймээс энэ сарын 27 гэхэд өрхийн эмнэлэгт шээсний дэлгэрэнгүй шинжилгээ авах боломжтой болохыг салбарынхан хэлсэн юм.

Хуваалцах