Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээ авч хариуг нь цахимаар өгдөг боллоо

Өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээ авч хариуг нь цахимаар өгдөг боллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээ авч хариуг нь цахимаар өгдөг боллоо
Өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээ авч хариуг нь цахимаар өгдөг боллоо. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэнд, спортын яамнаас 2015 оныг “Анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж,чанарыг сайжруулах” жил болгон зарласан. Энэ хүрээнд иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө авч шаардлагатай шинжилгээнүүдийг өгөх боломж бүрдэж эхлээд байгаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпараци хооронд хамтран ажиллах санамж бичиг, эрүүл мэндийн хөтөлбөрийн гэрээнд өнгөрсөн оны 11 дүгээр сард гарын үсэг зурсанаар "Иргэний эрүүл мэндийг сайжруулах" төслийн ажлууд шат дараатай хэрэгжиж эхлээд байна. Энэ хүрээнд Руйсанса корпарациас буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж байгаа 1.2 тэр бум төгрөгийн үнэ бүхий шээсний орчин үеийн хурдавчилсан оношлуур, тоног төхөөрөмжөөр Өрхийн эрүүл мэндийг төвүүдийг хангаж эхэллээ.

Энэхүү шээсний орчин үеийн хурдавчилсан оношлуур,тоног төхөөрөмж нь шээсний шинжилгээгээр дамжуулан 10 гаруй үзүүлэлтээр хариуг багцалж, цахим системээр дамжуулан хувь хүний эрүүл мэндийн өөрчлөлтийг мэдээлснээр аливаа өвчнийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжоор хангах ба улмаар иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхэд ихээхэн түлхэц болох юм.

Хуваалцах