Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр маргааш нээнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 27-нд болж, Урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр ирэх сарын 1-нээс нээх шийдвэрийг гаргасан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр маргааш нээнэ
Урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр маргааш нээнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 27-нд болж, Урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр ирэх сарын 1-нээс нээх шийдвэрийг гаргасан.

Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,411 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд холбогдох хүмүүст чиглэл өгсөн.

Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчилж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд үүрэг болгосон байна.

Мөн зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй гэлээ. Маргаашнаас урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах, гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, тогтворжуулах арга хэмжээ авч ажиллахаар болж байна.

Мөн төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглосон юм.

Хуваалцах