Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Урлахуй” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр дэлгэгдэнэ

Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн уран бүтээлч Д.Сандагдоржийн “Урлахуй” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр 17:00 цагт уран зураг сонирхогчдын хүртээл болох гэж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Урлахуй” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр дэлгэгдэнэ
“Урлахуй” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр дэлгэгдэнэ. Зураг: МҮОНРТ

Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн уран бүтээлч Д.Сандагдоржийн “Урлахуй” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр 17:00 цагт уран зураг сонирхогчдын хүртээл болох гэж байна.

Уран бүтээлч Д.Сандагдорж нь 2004 онд дүрслэх урлагийн сургуулийг Г.Лхагвасүрэн багшийн урланд суралцаж төгссөнөөс хойш уран бүтээлээ тасралтгүй туурвиж байна.

Эл үзэсгэлэн нь түүний хоёр дахь бие даасан үзэсгэлэн юм. “Урлахуй” үзэсгэлэндээ тэрээр олон урсгал, чиглэл, техникийг харуулахыг зорьсон 30 гаруй бүтээлээ дэлгэх юм байна.

Хуваалцах