Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өршөөл үзүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэн Румынчүүд жагсаал хийв

Зарим ялтнуудад өршөөл үзүүлэх, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй байх Засгийн газрын төлөвлөгөө буюу хуулийн төслийг эсэргүүцэн олон мянган Румынчүүд жагсаал хийв.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өршөөл үзүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэн Румынчүүд жагсаал хийв
Өршөөл үзүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэн Румынчүүд жагсаал хийв. Зураг: МҮОНРТ

Зарим ялтнуудад өршөөл үзүүлэх, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй байх Засгийн газрын төлөвлөгөө буюу хуулийн төслийг эсэргүүцэн олон мянган Румынчүүд жагсаал хийв. Румыны хууль хяналтын байгууллагын мэдээлж байгаагаар ням гарагт Бухарест хотноо болсон жагсаалд оролцогчдын тоо 50 мянга орчимд хүрчээ. Мөн түүнчлэн Клуж, Тимошоара зэрэг Румыны бусад 22 хотод том, бага хэмжээний жагсаал болсон байна.

Румыны Социал-демократ засгийн газар нь 46,600 еврогоос бага хохирол бүхий албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй байх төлөвлөгөөтэй байгаа юм. Засгийн газрын энэхүү алхмыг албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдоод байгаа Социал-демократ намын дарга Ливиу Драгнеаг хамгаалах гэсэн Ерөнхий сайд Сорин Гринданугийн оролдлого хэмээн шүүмжлэгчид үзэж байгаа юм.

Засгийн газар дээрх төлөвлөгөөнийхээ хүрээнд 5-аас доош жилийн ял авсан ялтнуудад өршөөл үзүүлэх, мөн 60-аас дээш настай ялтнуудын ялыг хөнгөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүнийг үр дүнд наад зах нь 2500 ялтан суллагдаж, шоронгийн ачаалал буурах аж. Хуулийн төслийг тус улсын Ерөнхийлөгч дэмжихгүй байгаа юм.

Хуваалцах