Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

“Өрөвтасын ангаахай ба мануухай” жүжиг энэ сарын 29-нд тоглогдоно

Уг жүжиг нь таваас дээш насны хүүхдэд зориулах ба жүжигт найз нөхөрлөл, үнэнч байдал, туслах хүсэл эрмэлзэл зэрэг хүний чухал үнэ цэнэ, ач холбогдлын тухай өгүүлнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Өрөвтасын ангаахай ба мануухай” жүжиг энэ сарын 29-нд тоглогдоно
“Өрөвтасын ангаахай ба мануухай” жүжиг энэ сарын 29-нд тоглогдоно. Зураг: МҮОНРТ

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид хүүхэд багачууддаа зориулсан тоглолтоо толилуулахад бэлэн болжээ.

Тодруулбал, энэ сарын 29-нд Улсын хүүхэлдэйн театрт “Өрөвтасын ангаахай ба мануухай” жүжгээ хүүхэд багачууддаа зориулан тоглохоор болжээ.

Уг жүжиг нь таваас дээш насны хүүхдэд зориулах ба жүжигт найз нөхөрлөл, үнэнч байдал, туслах хүсэл эрмэлзэл зэрэг хүний чухал үнэ цэнэ, ач холбогдлын тухай өгүүлнэ.

Тодруулбал, намрын сүүлээр Aйко өөрийн сүргээ даган дулаан орон руу нисэх боломжгүй, түүний жигүүр гэмтжээ. Тэр ганцаараа өвлийн хүйтнийг тэсэх болж, гэхдээ Страшкотой уулзах нь бүх бэрхшээлийг даван туулахад туслахаар үргэлжлэх аж.

Уг жүжигт Буриадын "Үльгэр" хүүхэлдэйн тeатрынхан оролцох гэнэ.

Хуваалцах