Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УС-15 орчимд амьдарч буй дөрвөн иргэнд нөхөн олговор олгоно

Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 8, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх УС-15 орчимд “Амгалан Дулааны Станц”-ыг шинээр барьж байгуулах барилга угсралт болон газар ашиглалтын хүрээнд дулааны станцын трасст газар өмчилж оршин сууж байг

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
УС-15 орчимд амьдарч буй дөрвөн иргэнд нөхөн олговор олгоно
УС-15 орчимд амьдарч буй дөрвөн иргэнд нөхөн олговор олгоно. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 8, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх УС-15 орчимд “Амгалан Дулааны Станц”-ыг шинээр барьж байгуулах барилга угсралт болон газар ашиглалтын хүрээнд дулааны станцын трасст газар өмчилж оршин сууж байгаад газарт орсон иргэдийн газар болон үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа.

Газар өмчилж байгаа нэр бүхий дөрвөн иргэнд 438 570 төгрөгийн нөхөх олговрыг олгож, гэрээнд заасан хугацаанд 2014 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд зориулан батлагдсан хөрөнгөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болголоо.

Иргэний өмчилж, эзэмшиж буй газарт байгаа үл хөдлөх хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай тохиролцон байгуулж, нөхөх олговрыг олгосны дараа гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгалаа.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 8.10-Р ХОРОО УС-15 ХОТХОНД БАРИГДАХ "АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ"-ЫН
БАРИГДАХ ГАЗРЫН ТРАССТ ОРСОН ГАЗАР ӨМЧИЛЖ БАЙГАА ИРГЭДИЙН
ГАЗРЫН БОЛОН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ХЭМЖЭЭ

д/д Регистрын /улсын бүртгэлийн/ дугаар Нэгж талбарын дугаар Дүүрэг, хороо Хаяг, байрлал Зориулалт Газар эдэлбэрийн хэлбэр Газрын хэмжээ/м2/ Хасагдах газрын хэмжээ/м2/ Газрын 1м2 үнэ 100 000 /төг/ ҮХХ-ийн үнэлгээ /төг/ Нөхөх олговор нийт /төг/ 1 Буянтогтох Баярсайхан Г-2204020314 Ү-2204055012 18649311831208 БЗД 8-р хороо Эрдэнэтолгойн 50-359 тоот Гэр бүлийн хэрэгцээний Өмчлөх 384 384 38.400.000 100.000.000 138.400.000 2 Цагаан Ганбат Г-2204021275 Ү-2204014010 18649311980168 БЗД 10-р хороо Улаанхуаран 2100 тоот Гэр бүлийн хэрэгцээний Өмчлөх 700 700 70.000.000 90.170.955 160.170.955 3 Ганбат Ариунтөгс Г-2204021274 18649311980137 БЗД 10-р хороо Улаанхуаран 2098 тоот Гэр бүлийн хэрэгцээний Өмчлөх 700 700 70 000 000 - 70.000.000 4 Жүгдэр Туяа Г-2204021273 118649311980152 БЗД 10-р хороо Улаанхуаран 2099 тоот Гэр бүлийн хэрэгцээний Өмчлөх 700 700 70.000.000 - 70 000.000 Нийт газрын хэмжээ 2484м2 Нийт нөхөн олговорын дүн 438.570.955

Түлхүүр үг:УС-15 орчимд амьдарч буй 4 иргэнд нөхөн олговор олгоно
Хуваалцах