Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ус, намгархаг газрын олон улсын өдөр” тохиолоо

Өнөөдөр БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дээр “Ус намгархаг газрын олон улсын өдөр”-ийг 20 дахь жилдээ “Ус, намгархаг газрын гамшгийн эрсдлийг бууруулдаг” сэдвийн хүрээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
“Ус, намгархаг газрын олон улсын өдөр” тохиолоо
“Ус, намгархаг газрын олон улсын өдөр” тохиолоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дээр “Ус намгархаг газрын олон улсын өдөр”-ийг 20 дахь жилдээ “Ус, намгархаг газрын гамшгийн эрсдлийг бууруулдаг” сэдвийн хүрээнд 1000 гаруй үйл ажиллагааг зохион байгуулж байна. Уг арга хэмжээг БОАЖЯ, Монголын шувуу судлалын нийгэмлэг, МУИС хамтран зохион байгуулж буй юм.

Манай орон анх 1971 оны хоёрдугаар сарын хоёрны өдөр Иран улсын Рамсам хотноо “Рамсамын конвенц”-д элсэн орж байжээ. Харин “Ус, намгархаг газрын олон улсын өдөр”-ийг Монгол Улс 1997 онд анх тэмдэглэсэн байна.

БОАЖЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Н.Баттулга “Анх 1971 онд ус намгархаг газрын нийгмийн ач холбогдлыг нийгмийн бусад салбарт ойлгуулах зорилгоор энэхүү энэхүү конвенцийг өргөн бариад өдгөө 36 жил өнгөрчээ. Өнөөдрийн байдлаар 169 орон энэхүү конвенцид нэгдэн орсон байна. Нийт 214,9 сая га талбайг хамарсан 2250 ус намгархаг газар бүртгэгдэж байгаа юм” гэв.

Өдөрлөгийн хүрээнд Рамсарын конвенц, түүний хавсралтад Монгол Улсаас бүртгэгдсэн 11 нуурыг өртөөчилсөн байдлаар сурталчлан таниулах, Зүүн Ази Австрали, Азийн шувуудын нүүдлийн замын түншлэл болон Хүлэрт намгийн тухай ойлголтыг өгөх, энэ жил дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж буй “Ус намгархаг газрын гамшгийн эрсдэлийг бууруулахад” урианы утга агуулга, ач холбогдлыг ойлгуулах зорилгоор олон төрлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
“Рамсамын жагсаалт”-д бүртгэлтэй манай орны 11 нуур:
1. Монгол дагуур 1997
2. Нууруудын хөндийн нуурууд 1998
3. Өгий нуур 1998
4. Тэрхийн цагаан нуур 1998
5. Айраг нуур 1999
6. Хар-ус нуур 1999
7. Ачит нуур, түүний орчмын ус, намгархаг газар 2004
8. Буйр нуур, түүний орчмын ус, намгархаг газар 2004
9. Ганга нуур, түүний орчмын ус, намгархаг газар 2004
10. Увс нуур, түүний орчмын ус, намгархаг газар 2004
11. Хурх , Хүйтэн голын хөндийн нуурууд 2004 тус тус багтдаг байна.

Дээрх газраас одоогийн байдлаар долоо нь Улсын тусгай хамгаалалтай газар нутагт орсон ба Тусгай хамгаалалттай газар нутгийн хүрээнд хамгаалагдаж байна. Түүнчлэн Усны тухай хууль, Амьтны аймгийн тухай хууль, Усны үндэсний хөтөлбөр, Биологийн олон янз байдлыг хамгаалах үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг хууль эрхийн баримт бичгүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд конвенцоор хүүлээсэн үүргээ сахин биелүүлж байгаагаас гадна ус, намгийн шувуудын зарим төрөл зүйлийг хамгаалж ажиллаж буй юм байна.

Өдөрлөгийн үеэр БОАЖЯамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Нямдаваа, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Н.Баттулга, Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны дарга Б.Ерөөлт, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг болон холбогдох мэргэжилтнүүд, Монголын шувуу судлалын нийгэмлэгийн захирал С.Гомбобаатар, доктор Д.Энэбиш нар урилгаар оролцож илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.

Доктор Д.Энэбиш Хүлэрт намгийн талаар “Хүлэрт намаг гэдэг бол газрын хөрсөн дээр тогтсон намаг биш түүн дотор тодорхой хэмжээний хүлрийн хуримтлал бий болсон намаг байгаа юм. Энэ намаг нь байгаль орчныг хамгаалахад асар их ач холбогдолтой. Учир нь хүлэр гэдэг өөртөө асар их хэмжээний усыг агуулж байдаг. Гантай жил хуурайшилтын үед тэр усыг өөртөө хадгалж байдаг учраас хамгаалах зайлшгүй шаардлагатай юм. Дэлхийн хэмжээний 2.3 хувийг хүлэрт намаг эзэлдэг. Олон улсын намгийн байгууллага үүнийг хамгаалж ажилладаг. Манай оронд хүлэрт намгаа хамгаалах стратегийн төлөвлөгөө гэсэн төслийг хэрэгжүүлээд явж байгаа. Энэ төслийн хүрээнд манай монгол оронд хэдий хэмжээний хүлэрт намаг хаана байна вэ гэдгийг тогтоох зорилготой ажиллаж байна. Манай оронд хүлэрт намаг “Орхоны хөндий”, “Хөвсгөл” орчимд, “Монгол дагуур” орчимд байдаг гэсэн урьдчилсан тооцоо бий. Хүлэрт намаг нь маш их нүүрстөрөгч агаарт ялгаруулдаг. Манай оронд олон хүлэрт намаг доройтож агаарт нүүрстөрөгч ихээр ялгарах аюул нүүрлээд байгаа юм” гэж ярилаа.

Арга хэмжээг сонирхохоор Газарзүй геоэкологийн хүрээлэн, Өгий нуурын мэдээлэл сургалтын төв, WWF-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Сэлбэ голын сав газар, Увс нуурын ай сав, Ус цаг уурын хүрээлэнгийн төлөөллүүд болон МУИС, Эко-Ази, ШУТИС-ийн оюутнууд хүрэлцэн ирж санал бодлоо солилцлоо.

Л.Сайнбаяр

Хуваалцах