Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Усайн Болт дахин дэлхийн аварга боллоо

Усайн Болт дахин дэлхийн аварга боллоо

Ө.
Ө.Төгс-Оюун

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усайн Болт дахин дэлхийн аварга боллоо
Усайн Болт дахин дэлхийн аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Ямайкын алдарт тамирчин Усайн Болт ээлжит ялалтаа байгуулснаар дэлхий дахинаа түүний амжилт дахин нэг тод гялбаад авлаа. Олимпын зургаан удаагийн алтан медальт, дэлхийн хамгийн хурдан хүн гэгддэг тэрээр Москвад болсон “Атлетикийн дэлхийн аварга”-ын 100 метрийн зайг 9.77 секундэд туулж аваргалсан байна. Одоо 26 настай ид гялалзаж яваа тус тамирчин “BBC SPORT”-д өгсөн ярилцлагандаа “Би түрүүлсэндээ маш баяртай байна, тэгэхдээ би илүү сайн байхыг хүсч байлаа. Тэмцээний 2-р хагас дуусахад миний хөл өвдөж эхэлсэн, яагаад юм мэдэхгүй дэлхий рекордыг эвдэж чадсангүй зүгээр л түрүүлж л чадлаа” гэж ярьжээ. Хэдий шинэчилж чадаагүй боловч дэлхийн рекорд түүнийх юм.

Хуваалцах