Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Усайн Болт гэмтэж, Их Британичууд 4х100-д түрүүллээ

Энэ өдрийн хамгийн онцлох мөч эрэгтэйчүүдийн 4х100 метрийн зайн шигшээ уралдаан байлаа.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усайн Болт гэмтэж, Их Британичууд 4х100-д түрүүллээ
Усайн Болт гэмтэж, Их Британичууд 4х100-д түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Энэ өдрийн хамгийн онцлох мөч эрэгтэйчүүдийн 4х100 метрийн зайн шигшээ уралдаан байлаа. Энэ удаад дэлхийн хамгийн хурдан хүн хэмээгддэг Усайн Болт тэргүүтэй Ямайкын баг тэргүүлэх амжилтыг үзүүлнэ гэж дэлхий нйит таамаглаж байсан ч 4-р гараан дээр уралдсан Усайн Болтын гуяны арын шөрмөсний гэмтэл нь уралдааны явцад сэдэрч, замаа дуусгаж чадсангүй.

Ингэснээр ИБУИНВУ-ын баг тамирчид 37.47 секундын амижлтаар алтан медалийг хүртэж, ДАШТ-ий түүхэн дэх 3-р байрт орох цагийн амжилтыг үзүүлсэн байна. Тэгвэл Жастин Гэтлин тэргүүтэй АНУ-ын баг мөнгөн медаль, ази тивийн төлөөлөл Японы баг хүрэл медалийн эзэн болжээ. Олимпийн наадмын 8 алтан медальт, ДАШТ-ий 11 алтан медальт алдарт тамирчин Усайн Болт ийнхүү сүүлийн уралдаанаа хийснээр дэлхий нийт ч түүнийг сүүлийн удаа уралдааны зам дээр харсан нь энэ байсан юм.

Хуваалцах