Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Усан сэлэлтийн мастеруудын УАШТ-ий багийн дүнгээр “Аврагч”-ийнхан тэргүүллээ

Тодруулбал, Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, дэслэгч, спортын мастер Г.Уртнасан, НОБГ-ын нийслэлийн Аврах 105-ын усчин аврагч А.Мөнхтуяа нар 50 метр, мэлхий сэлэлт, араар болон өврөөр даллах сэлэлт, далайн гахайн сэлэлт гэсэн дөрвөн төрөлд тус бүрт аваргын алтан медал

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усан сэлэлтийн мастеруудын УАШТ-ий  багийн дүнгээр “Аврагч”-ийнхан тэргүүллээ
Усан сэлэлтийн мастеруудын УАШТ-ий багийн дүнгээр “Аврагч”-ийнхан тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан усан сэлэлтийн мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны дасгалжуулагч, хошууч Н.Үербаатар ахлуулсан баг тамирчид есөн алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэмцээнийг тэргүүллээ.

Тодруулбал, Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, дэслэгч, спортын мастер Г.Уртнасан, НОБГ-ын нийслэлийн Аврах 105-ын усчин аврагч А.Мөнхтуяа нар 50 метр, мэлхий сэлэлт, араар болон өврөөр даллах сэлэлт, далайн гахайн сэлэлт гэсэн дөрвөн төрөлд тус бүрт аваргын алтан медаль хүртсэн юм.

Мөн ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын усчин аврагч, ахлах ахлагч Э.Амарбаяр 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд алт, араар даллах сэлэлтийн төрөлд мөнгө, 50 метрийн өврөөр даллах сэлэлт, далайн гахайн сэлэлтийн төрлүүдэд тус бүр хүрэл медалийн эзэн боллоо.

Хуваалцах